“ХҮНИЙ ЭРХ БА УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮНИЙ ЭРХ БА УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг 36 эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудтай “Хүний эрх ба удирдах албан тушаалтны манлайлал” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрх”, “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”, “Удирдах албан тушаалтны манлайлал” сэдвээр мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогч байгууллагатай хүний эрхийг дээдэлсэн удирдлагын арга барил, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хүндрэл бэрхшээл тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Мөн хүний эрхийг хамгаалах, удирдах албан тушаалтны манлайллыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зэргээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.  

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа