ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД АВЛИГЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД АВЛИГЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчдад “Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх ойлголт, хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн тусгай болон нийтийн албан тушаалтны анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.  

Сургалтад 43 албан хаагч хамрагдлаа.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа