ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн прокурорын газраас аймгийн Засаг даргын тамгын газар, “THC” Олон улсын байгаль хамгааллын байгууллагатай хамтран төрийн байгууллагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, нотлох баримтыг бүрдүүлэхэд гаргаж буй алдаа, дутагдлын талаар Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд сургалт хийж, мэдээлэл өгөв.

Хамтарсан зөвлөгөөнд 23 сумын 210 албан тушаалтан оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэх ажиллагааны талаар үр дүнгийн биелэлтийг танилцуулав.  

Мөн зөвлөгөөнийн үеэр прокуророос торгох шийтгэлийн биелэлт болон эд мөрийн баримт, хураан авсан эд зүйлийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг болон удирдах албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах талаар үүрэг болгожээ.