Хөвсгөл аймгийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийж байгаа иргэд болон Хөвсгөл аймгийн “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-ийн алба хаагчдад “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, ялаас зайлсхийсэн тохиолдолд гарах хууль зүйн үр дагавар, ажил олгогч байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага”-ын талаар сургалт хийжээ.
Сургалтаар нийтэд тустай ажил хийж байгаа иргэдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажиллах, иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах талаар мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар