Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын прокурорууд, цагдаагийн газрын удирдлага, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд танхимаар, хэсгийн төлөөлөгч нар цахимаар оролцож, эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэхэд гарч буй зөрчил дутагдлыг таслан зогсоох, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан байна.
Мөн үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, эрүүгийн болон зөрчлийн хэргийг шуурхай шалгаж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хууль, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлж, алдаа зөрчил гаргахгүй байх талаар үүрэг, чиглэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар