УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Хөвсгөл аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Батзоригтой Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үеэр прокуророос зөвшөөрөл авах талаар ярилцлаа.
• Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагаа явуулдаг.
• Эрх бүхий албан тушаалтан нь прокурорын зөвшөөрөлгүйгээр орон байранд үзлэг хийхээс бусад үзлэгийг хийнэ. Тухайлбал: Хүний биед буюу хүнд байгаа зүйлийг гаргуулах, гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар эд зүйл, барим бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэл зэрэгт үзлэг хийнэ.
• Прокурорын зөвшөөрөлтэйгээр бусдын орон байранд үзлэг хийхэд, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичиг гаргуулж авахаар бол холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
• Эрх бүхий албан тушаалтан нь дээр дурдсан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бол тухайн ажиллагаа дууссанаас хойш даруй тухайн ажиллагаа явуулах болсон үндэслэлийн тайлбарыг бичгээр гаргаж, нотлох баримтын хамт прокурорт ирүүлнэ.
• Прокурор эрх бүхий албан тушаалтны тайлбар, нотлох баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар